LG M710DS User Manual Page 412

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 673
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 411
5
Аюулгүй бөгөөд үр ашигтай
ашиглалтын заавар
Эдгээр энгийн зааврыг уншина уу. Эдгээр зааврыг дагаж мөрдөхгүй байх нь
аюултай бөгөөд хууль бус юм.
Доголдол үүсвэл таны төхөөрөмжид суурилуулж өгсөн програм хангамжийн
хэрэгсэл нь доголдлын бүртгэлийг цуглуулах болно. Энэ хэрэгсэл нь сүлжээ
унах, аппликэйшн ачаалах үеийн дохионы хүч, гар утасны ID байрлал
гэх мэт зөвхөн тухайн доголдолд хамааралтай өгөгдлийг цуглуулдаг.
Бүр
тгэлийн мэдээллийг зөвхөн доголдлын шалтгааныг тогтооход туслах
зорилгоор ашигладаг. Эдгээр бүртгэлийн мэдээлэл нь шифрлэгдсэн бөгөөд
төхөөрөмжийг засуулахаар буцааж өгсөн тохиолдолд зөвхөн LG-ийн эрх
бүхий засвар үйлчилгээний төв энэ мэдээлэлд хандах эрхтэй байна.
Радио давтамжийн энергид өртөх байдал
Радио долгионд өртөх байдал, хувийн шингээлтийн хурдны (SAR) талаарх
мэдээлэл.
Энэ гар утас нь радио долгионд өртөх байдалтай холбогдуулан аюулгүй
байдлын холбогдох шаардлагад бүрэн нийцсэн. Эдгээр шаардлага нь нас,
эрүүл мэндийн байдлаас үл хамааран бүх хүний аюулгүй байдлыг хангахад
чиглэсэн аюулгүй байдлын хүрээг багтаасан шинжлэх ухааны үндэслэлтэй
удирдамжид үндэслэсэн болно.
Радио до
лгионд өртөх байдлын удирдамж нь хувийн шингээлтийн
хурд буюу SAR хэмээх хэмжилтийн нэгж ашигладаг. SAR-ын сорилтыг
явуулахдаа төхөөрөмж давтамжийн бүх зурваст хамгийн дээд хүчээрээ
дамжуулж байх үед стандарт аргыг ашигладаг.
Янз бүрийн загварын LG төхөөрөмжүүдийн SAR түвшний хооронд
зөрүү байдаг ч эдгээр нь бүгд радио долгионд өртөх байдлын холбогдох
удирдамжид нийцэх байдлаар бүтээгддэг.
Үл ионж
уулагч цацрагаас хамгаалах олон улсын комиссоос зөвлөмж
болгодог SAR-ын хамгийн өндөр утга нь 10 г зөөлөн эд тутамд 2 Вт/кг
байна.
Энэ загварын хувьд чихэнд наан ашиглах сорилт хийгдсэн SAR-ын
хамгийн өндөр утга нь 0,454 Вт/кг (10 г), биед зүүх сорилтын хувьд
1,540 Вт/кг (10 г) байсан.
Page view 411
1 2 ... 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 ... 672 673

Comments to this Manuals

No comments